Налайх дүүрэг

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

Налайх дүүргийн 8 дугаар хороо, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хашаанд үйлчилгээний зориулалттай барилга барьж байгаа гэх иргэдийн санал гомдлын мөрөөр Засаг даргын зөвлөл хуралдаж, дүүргийн удирдлагууд газар дээр нь ажилласан.

Эл асуудлаар дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар нар НМХГ-ын холбогдох байцаагч нартай уулзаж, санал дүгнэлттэй нь танилцлаа.

Одоогоор тус барилгын үйл ажиллагааг зогсоогоод байна. Цаашид мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн уг асуудал шийдвэрлэгдэх юм.

Хуваалцах: