Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХОЁР ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАНА

Улс, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хориглосонтой холбогдуулан дүүргийн 5 дугаар хорооны Элстэйн Зуун мод хэсэгт болон 3 дугаар хорооны 4-н зөрлөгийн хэсэгт хяналтын пост ажиллуулж, нийслэлээс гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллуулахаар дүүргийн Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ.

Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар хяналтын постонд ажиллах албан хаагчдын хуваарь судалгааг яаралтай гарган, мэргэжлийн байгууллагуудын баг бүрдүүлж яаралтай үйл ажиллагааг жигдрүүлэх үүрэг өгсний дагуу пост хяналтын цэг ажиллаж эхэллээ.

Хуваалцах: