Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комиссын гаргасан тогтоол шийдвэрийн хүрээнд 11 дүгээр сарын 11-ны өглөө Налайх дүүргийн Онцгой комиссыг яаралтай хуралдуулан дараах шийдвэр, үүрэг даалгаврыг өглөө.

1. Ковид-19 вирус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн зорчигчдод хийгдэх эрүүл мэндийн үзлэг тандалт, түргэвчилсэн оншлуур ашиглах ажлыг чанартай зохион байгуулах.

2. Дүүргийн Онцгой комисс шуурхай штабын үйл ажиллагааг хуваарийн дагуу зохион байгуулах үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үүрэгжүүлэх, дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай зохион байгуулах асуудлыг шийдвэрлэн холбогдох хэлтэс албадууд уялдаа холбоотой хамтран ажиллах.

3. Хоол үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр, зах худалдааны төвөөс бусад ( бүх төрлийн сургалтын төв, спорт урлагийн арга хэмжээ, амралтын газар, цахим тоглоомын төв, баар цэнгээний газар, үзвэр үйлчилгээ, бүх төрлийн соёлын арга хэмжээ ) үйлчилгээний газрын үйл ажиллагааг хаахтай холбогдуулан иргэд болон үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэх.

4. Хүйтний улиралд эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хэлтсүүд хамтран зохион байгуулах.

5. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан хүүхдийг ахуйн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан гэртээ харгалзах хүнгүй хүүхдийн судалгааг гаргах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэх.

6. Цас ихээр орж халтиргаа, гулгаа үүссэн үед хугацаа алдахгүй хариу арга хэмжээ авч, томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгслийн дайчлан ажиллуулах, давс, бодис цацах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн Онцгой комиссын албад, мэргэжлийн анги бүрэлдэхүүнд тус тус үүрэг болголоо.

 

 

Хуваалцах: