Налайх дүүрэг

ХОЁР ПОСТНЫ ОРОХ ГАРАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯЗГААРЛАЛТ ХИЙН 14 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Налайх дүүргийн 5 дугаар хорооны Элстэйн Зуун мод болон 3 дугаар хороо 4-н Зөрлөгийн хэсэгт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн төвийн 14 албан хаагч 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.

Бүх нийтийн хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдуулан орох, гарах тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийж халуун хэмжин бүртгэл тэмдэглэл хөтлөн ажиллаж байна.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

Хуваалцах: