Налайх дүүрэг

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН, Ц.САНДАГ-ОЧИР НАР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ӨРХҮҮДЭД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж дэмжлэг үзүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар Налайх дүүргийн 8 хорооны зорилтот бүлгийн өрхүүд болон ахмад настангуудад хүнсний өргөн хэрэглээний бараа болох гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэрийг тус тус тусламж болгон хүргүүллээ. Бүх нийтийн бэлэн байдалд улсын хэмжээнд шилжсэнтэй холбогдуулан иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүд аль болох гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмийг дор бүрнээ сахин аюулгүй байдлаа хангахыг хүсье.

21 дүгээр тойргоос сонгогдосон УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН, Ц.САНДАГ-ОЧИР нартаа баярлалаа.

Удахгүй бидэнд сайн сайхан цаг үе ирэх болно.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

 

Хуваалцах: