Налайх дүүрэг

ХҮҮХДИЙН БОЛОН ХАЛАМЖИЙН МӨНГӨНИЙ КАРТ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын тушаалын дагуу нийгмийн халамжийн үйлчилгээ болон хүүхдийн мөнгөө гар дээрээ авдаг иргэдэд банкны карт тараах тараах ажил өнөөдөр буюу 11-р сарын 23-ны өглөө 08:00 цагт эхэллээ.

Тус ажлыг халдвар хамгааллын өндөр дэглэмийн дагуу зохион байгуулж ажиллах талаар дүүргийн Онцгой комиссоос холбогдох байгуулагуудтай хамтран хэд хэдэн удаа цахим хурал хийж, чиг үүрэг өгч хамтран ажилласны дагуу өндөр зохион байгуулалттай түгээж байна.

Хороодын Ажлын албанаас иргэдэд үйлчилгээ авах цагийн хуваарь гаргаж хүргүүлсэн бол Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн дэг журмыг ханган хяналт тавьж ажиллаж байна.

Мөн банкны ажилтнуудыг Эрүүл мэндийн төвөөс үзлэг шинжилгээнд хамруулсан.

Иргэдийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ сахиж албан хаагчдын шаардлагыг биелүүлэн хүн хоорондын зайг баримталж үйлчлүүлж байгаад талархлаа илэрхийлье.

Өнөөдөр буюу 11-р сарын 23-ны өдөр:

- Төрийн банкны Хангай сервис салбараар 1, 6-р хорооны иргэд

-Төрийн банкны Мустанг салбараар 2-р хорооны иргэд,

-Төрийн банкны Сузана-Дэнж салбараар 3-р хорооны иргэд,

-Төрийн банкны Городок салбараар 5-р хорооны иргэд

Маргааш буюу 11-р сарын 24-ний өдөр:

-Төрийн банкны Хангай сервис салбараар 4, 6-р хорооны иргэд

-Төрийн банкны Мустанг салбараар 7, 8-р хорооны иргэд,

-Төрийн банкны Сузана-Дэнж салбараар 3-р хорооны иргэд,

-Төрийн банкны Городок салбараар 5-р хорооны иргэд тус тус үйлчлүүлнэ.

Та бүхэн хуваарьт салбараараа үйлчлүүлээрэй.

ХААН банкаар хүүхдийн мөнгө, цалинтай болон жирэмсэн эхийн тэтгэмж авдаг иргэд үйлчлүүлнэ. Тус банк нь өнөөдрөөс 30-ныг хүртэлх хугацаанд 09:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Та бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцож амны хаалт, бээлийгээ өмсөхөө битгий мартаарай.‼‼

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Хуваалцах: