12 сарын 01, 02-ны цахим хурлаас өгсөн үүрэг даалгавар
Гэр хорооллын худагнуудыг бүрэн ажиллуулах, ус түгээх ажлыг шуурхай зохион байгуулах, хариуцсан орлогч хугацаатай үүрэг даалгавар өгч хяналт тавих, худагнуудад ажиллаж байгаа ус түгээгч нарыг хариуцлагажуулах, хороод усгүй болон ажиллахгүй байгаа худагны талаар мэдээллээ шуурхай өгч, эргэх холбоотой ажиллах /Чандмань Налайх ОНӨААТҮГ, Хороод/
Авто замын халтиргаа гулгааг арилгаж ажиллах /Налайх Тохижилт үйлчилгээ, Цэцэрлэгжүүлэлтийн алба/
Хороод айл өрх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран орчны цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах /Хороод/
Банкны АТМ-үүдийг байнга цэнэглүүлж мөнгөтэй байлгах, байгууллагууд уялдаа холбоотой мэдээлэл солилцож ажиллах /Нийгмийн даатгалын хэлтэс, ХХҮХ, Хороод/
Төв замын хэсэгчилсэн хаалтуудыг авах талаар судалж хариу өгөх /Цагдаагийн хэлтэс/
Орон нутгаас Налайх дүүрэгтээ ирж байгаа иргэдийн бүртгэл хөтлөх, хяналт тавих /Хороод/
Гудамж талбайд эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах /Цагдаагийн хэлтэс, ОБХ/
Байгууллага бүр орчны 50 метр газрын цас мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгах /нийт байгууллага/
Хүнс түгээлтийн ажлыг халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтлан зохион байгуулах /Улаан загалмайн хороо/
Хүнсний болон бусад багц тусламжийг айл өрх, иргэн давхардуулахгүйгээр олголт хийх, шаардлагатай эзэнд нь зөв оновчтой хүргэх ажлыг зохион байгуулах, нийт хамрагдсан иргэдийн мэдээллээ нэгтгэж ирүүлэх /Хороод/
ЕБС-ийн багш нар сурагчиддаа цахимаар байнгын хяналт тавьж ажиллах, /Боловсролын хэлтэс, ЕБС-иуд/
Нэг өрх-Нэг иргэн шинжилгээ авах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримталж зохион байгуулах, бэлтгэл ажлаа хангах, иргэдэд мэдээлэл хүргэх
Байгууллагууд хуваарийн дагуу ийтийн тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдтэй зөв боловсон харьцах /хуваарьд байгууллагын удирдлагууд/
Үүрэг даалгаврын биелэлтийг 12 сарын 04-ний өдөр 13 цагаас өмнө ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяад /odontuya@nad.ub.gov.mn/ мэйлээр ирүүлнэ үү.
Утас: 91989008