Налайх дүүрэг

"НҮҮДЭЛЧИН МАХ МАРКЕТ" ХХК-ИАС 2500 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Нүүдэлчин Мах Маркет" ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд дүүргийн Онцгой комисст 2500 ширхэг нэг удаагийн амны хаалт хандивлалаа.

Тус компанийн захирал О.Гантулга халдварын эсрэг зүтгэж байгаа бүх албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийллээ.

Хүнд цаг үед дүүргийн Онцгой сэтгэлийн хандиваа илгээсэн "Нүүдэлчин Мах Маркет" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Хуваалцах: