Налайх дүүрэг

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

12.04-нөөс эхлэн Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд хороодын ажлын албанаас хуваарийн дагуу хяналт тавьж ажиллаж эхэллээ.

Өглөө 6.20-8.00 хүртэл 15-18 минутын зайтай Налайхаас 4, хотоос 4 автобус явж байна. 08 цагийн байдлаар 8 автобус явлаа. Эхний автобус 21 хүнтэй, бусад автобус 18 хүртэл зорчигчтой байна.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан дараах 18 байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчих боломжтой. Мөн эрүүл мэндийн шалтгаантай иргэд 13А маягт болон эмнэлгээр үйлчлүүлэх цаг авсан баримт зэргээ үзүүлээд зорчихыг зөвлөж байна.

- Эрчим хүч

- Хүнсний үйлдвэр, худалдаа, тээвэр

- Газрын тосны нийлүүлэлт, тээвэр, худалдаа

- Хот суурин газрын усан хангамж, ариутгал

- Эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаа

- Банк, санхүү, хөрөнгийн бирж

- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо

- Улсын онц чухал объект

- Малын өвс тэжээл бэлтгэл, худалдаа

- Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

- Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр

- Хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр

- Модон үйлдвэрлэл, барилгын материалын нийлүүлэлт

- Бараа материалын цахим хүргэлт

- Нутгийн удирдлага, төрийн захиргаа хэсэгчилсэн байдлаар

- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

- Шүүх, нотариат, өмгөөлөл

- Оршуулга

Халдварт өвчний эсрэг хамтдаа хичээгээд ард нь гарцгаая.

Хуваалцах: