Налайх дүүрэг

ХЭРЭГЛЭГЧДИЙН САНАЛ ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн даргатай иргэдээс ирж байгаа цахилгааны төлбөртэй холбоотой санал, гомдол, өргөдлийн дагуу уулзаж асуудлыг шийдвэрлэн ажиллаа.

Үүнтэй холбогдуулж Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн мэдээллийг түгээж байна. Гэр хорооллын 220В-ийн тог хэрэглэгчид 700кВт.ц хүртэл 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл шөнийн хэрэглээг төлбөр төлөхгүй байгаа. 380В-ийн хэрэглэгчид 1500 кВт.ц хүртэл шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана.

Хэрэв дээрх хязгаараас хэрэглээ нь давсан тохиолдолд 50 хувийн шөнийн хөнгөлөлт үзүүлнэ.

Сар бүр ард, иргэдээс ирсэн өргөдөл, гомдол болон санал хүсэлтийг тухай бүр газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.

Хатуу хөл хорионы дэглэмийн үед дуудлага үйлчилгээг та бүхэн үнэ төлбөргүйгээр авахаар болсон байна. Мөн бүх албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа.

Ард иргэд та бүхэн санал хүсэлтээ 70233556 болон 70047004 гэсэн дугаарт хандаж болохоос гадна

УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв гэсэн цахим хуудсанд хандаж үнэн, зөв мэдээ, мэдээллийг авч байхыг хүсье.

Хуваалцах: