Налайх дүүрэг

2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГАД ӨРГӨН БАРЬЛАА

Налайх дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хуулийн хугацаанд бэлтгэн өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад албан ёсоор өргөн барилаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулгадаа: "Хөтөлбөрийн төсөлд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, хороод болон дүүргийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд дүүргийн Монгол Ардын намын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй тус тус уялдуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, баталгаажуулж өгөхийг хүсэж байна" гэв.

Өнгөрсөн 4 жилд 5 үндсэн чиглэлийн хүрээнд 160 гаруй зорилтыг хэрэгжүүлсэн бол ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бүтэцийн дагуу:

1/.Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого,

2/. Хүний хөгжлийн бодлого,

3/. Эдийн засгийн бодлого,

4/. Засаглалын бодлого,

5/. Ногоон хөгжлийн бодлого,

6/. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлгийн хүрээнд 22 зорилт, 230 арга хэмжээний саналыг тусган боловсруулсан байна.

 

Хуваалцах: