Налайх дүүрэг

12 сарын 07,08-ны цахим хурлаас өгсөн үүрэг даалгавар

  1. Цахим шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлтүүдийг цаг тухайд нь ирүүлэх /нийт байгууллага/

  2. Оройд хялмаа унаж халтиргаа гулгаа үүсэж байгаа учраас бүх байгууллага өглөө болгон орчны 50 м газрын цасийг цэвэрлэж хэвших /Нийт байгууллага/

  3. Байгууллагууд хуваарийн дагуу нийтийн тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдтэй зөв боловсон харьцах, иргэдийг халдвартай бүс нутагт зорчуулахгүй байх талаар сайн сурталчилгаа хийх /хуваарьд байгууллагын удирдлагууд/

  4. Такси үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих /Цагдаагийн хэлтэс/

  5. Өвөлжилтийн бэлтгэл ажлаа илүү сайжруулах, иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллах /нийт байгууллага, Чандмань Налайх, Дулааны станц, хороод/

  6. Түргэвчилсэн оношлуурыг нэмж татан авах асуудлыг яаралтай судалж шийдвэрлэх /Эрүүл мэндийн төв/

  7. "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд хамрагдсан 1000 иргэний шинжилгээний хариуг гармагц татан авч танилцуулах /Эрүүл мэндийн төв/

  8. Нийт байгууллага, хороод фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдэд гэрээсээ гарахгүй байх, зорчих хөдөлгөөн хийхгүй байх талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол өгөх

  9. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналтыг сайжруулах /Шуурхай штаб, Хороод/

  10. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд зөвшөөрөгдсөн ариутгалын бодис ашиглах, мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөмж авах, ажилтан албан хаагчдаа бүртгэл хөтөлж, халуун хэмжиж нэвтрүүлэх /нийт байгууллага/

  11. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хатуухан арга хэмжээ авч, танилцуулах /ХҮҮХ, МХХ, Цагдаагийн хэлтэс/

  12. 3-р хорооны Нарангийн хэсэгт байрлах ус түгээх цэгийг яаралтай засварлан ажиллагаанд оруулах /ЗАА, 3 хороо, Чандмань Налайх ОНӨААТҮГ/

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 12 сарын 09-ны өдөр 13 цагаас өмнө ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяад /odontuya@nad.ub.gov.mn/ мэйлээр ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: