Налайх дүүрэг

ЭРДМИЙН ОРГИЛ СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН СУРАГЧ Х.ЭНХЖИН ӨӨРИЙН ХИЙСЭН БҮТЭЭЛЭЭРЭЭ ДАМЖУУЛАН АХ ЭГЧ НАРТАА ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн сурагч Х.Энхжин хөл хорионы цагийг теле хичээлээ үзэж өнгөрөөхийн зэрэгцээ цар тахлын үед өндөржүүлсэн нөхцөл байдалд ажиллаж байгаа ах, эгч нартаа талархлаа илэрхийлж, урам зориг өгөх үүднээс Нийслэлийн "Хангарьд" сүлдийг урласан байна.

Тэрбээр өнөөдөр дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт өөрийн урласан бүтээлээ гардуулан өгч, онцгой нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед бидний төлөө ажиллаж байгаа бүх ах, эгч нарт талархаж байгааг минь дамжуулаарай гэв.

Дүүргийн Засаг даргын зүгээс Онцгой комиссын гишүүдийн нэрийн өмнөөс Х.Энхжин охинд талархлаа илэрхийлээд, цаг сайхан болсон үед дүүргийнхээ логог захиалга өгч хийлгүүлэн, дэмжихээ илэрхийлээд амжилт хүслээ.

Х.Энхжин нь ангийнхаа 4 сурагчийн хамт сийлбэр хийх, зураг зураг зэргээр өөрсдийгөө хөгжүүлдэг бөгөөд сургуульдаа, хүүхдийн эмнэлэгт, цэцэрлэгүүдэд чимэглэл зураг зураж өгч сайн үйлсийн аянд идэвхийлэн оролцдог байна.

Хуваалцах: