2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагт ЗДТГ-ын Хурлын танхимд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 8 хорооны олон нийтийн цагдаа нарыг хүлээн авч танилцан, санал бодлыг нь сонслоо.
Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, зөвлөлийн дэд дарга, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, зөвлөлийн гишүүн, Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр нар хороодын олон нийтийн цагдаа нарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөс хантааз, маск, витамин, мөнгөн урамшуулал олгосныг гардуулан өглөө.