Австралын Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр хийгдэж буй Коронавирусын дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ төслийн хүрээнд Монголын Улаан загалмай нийгэмлэг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд тус бүр 3 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний багцыг 4-өөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг болон эх, харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, орлого нь зогссон иргэдэд олгох тусламжийн ажил 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж эхэлсэн.
Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн Улаан загалмайн хороо нь тусламж шаардлагатай иргэдийн судалгаанд үндэслэн, бусад тусламж хүртэгсэдтэй нэрсийг давхцуулахгүйгээр хүнс олголтыг түгээх ажлыг зохион байгууллаа.
Ингэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийн хүрээнд гараас гарт дамжуулахгүйгээр хүнсний багцыг хүргэсэн юм.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.