12 сарын 09,10-ны цахим хурлаас өгсөн үүрэг даалгавар
- 12 сарын 14-нөөс хөл хорио суларч байгаатай холбогдуулан зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг нээх бэлтгэл ажлыг урьдчилан хангах, ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулах, Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээр хангаж ажиллах /ХҮҮХ, МХХ, Хороод/
- Авто болон явган замын цэвэрлэгээг бүрэн хийх, хороод нэн ялангуяа 2-р хороо орчны цэвэрлэгээг хийх /ТҮК, Хороод/
- Зам дагуух үйлчилгээний газруудад хяналт шалгалт зохион байгуулах, QR код, үйлчлүүлэгчдийн халуун хэмжиж байгаа эсэх, ариутгал халдваргүйтлээ хэрхэн хийж байгаа асуудлаар хяналтаа сайжруулах, шаардлагатай бол байгууллагуудыг нэмэлтээр дайчлах /Засаг даргын орлогч Х.Анхбаяр, МХХ, ХҮҮХ/
- Хөл хорио сулрах хэдий ч хариуцлага алдаж болохгүй талаар байнга сурталчилгаа явуулах, иргэдэд мэдээлэл хүргэх
- Постны албан хаагчдын сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, Шуурхай штабт ажиллах албан хаагчид журам болон холбогдох мэдээллээ маш сайн солилцож ээлж хүлээлцэх
- Байгууллагын удирдлагууд цас мөс, орчны цэвэрлэгээ, өвөлжилтийн бэлтгэл ажилд өөрсдөө хяналтаа тавих
- Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ, ус түгээх байрнуудын бүрэн ажиллагаа, нүүрсний чанарт шалгалт хийх, худагнуудын арчилгаа, хамгаалалт, дулааны асуудалд хороод хяналт тавих /МХХ, Дулааны станц, Чандмань Налайх, Хороод/
- Гэрэлтүүлгийн алба гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд анхаарах, шонгууд дээр поспортдог хуулга наах, шөнийн цагаар зураглал хийж, дүнгээ танилцуулах
- Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдийн аюулгүй байдал, хичээл сурлаганд анхаарах, эцэг эхчүүдэд байнга мэдээлэл хүргэх, эерэг мэдээлэл түгээхэд анхаарах /Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд/
- Шинэ жилийн комисс гаргаж, зохион байгуулалтын талаар саналаа гаргаж танилцуулахад бэлтгэх /ЗД-ын орлогч Х.Анхбаяр/
- Журмаар зөвшөөрөгдөөгүй архи, согтууруулах ундаа худалдаалах асуудал гарч болзошгүй учраас хяналт тавьж ажиллах /ХҮҮХ, МХХ, ЦХ/
- Хороод өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа 8 нэрийн хүнсний дэлгүүрт хяналт тавих, мэдээлэл хүргэх /Хороод/
- Төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын цаг ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулах /ТЗУХ/
- Шинэ жил дөхсөнтэй холбогдуулан хүнсний болон тэсэрч дэлбэрэх бодис, бусад худалдааны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах /МХХ/
- Татварын орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх /СТСХ, Татварын алба, Газар зохион байгуулалтын алба/
- 1-р хорооны худгийг яаралтай засварлаж ажиллагаанд оруулах /Чандмань Налайх/
- Иргэдийн тэтгэвэр тэтгэмж, халамж, группийн асуудлаар мэдээлэл хүргэх /НДХ/
- Аялал жуулчлалын бүсэд хязгаарлалтыг чангатгах /ЦХ, ОБХ, 6 хороо/
Үүрэг даалгаврын биелэлтийг 12 сарын 09-ны өдөр 13 цагаас өмнө ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяад /odontuya@nad.ub.gov.mn/ мэйлээр ирүүлнэ үү.
Утас: 91989008