1. Мал тооллогын ажлыг халдвар хамгааллын өндөр дэглэмийн дагуу зохион байгуулах, малчид, иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж хүргэх /Статистикийн хэлтэс, хороод/
2. Албан байгууллагууд иргэдийг нэвтрүүлэхдээ QR кодыг заавал уншуулж оруулах талаар зааварчилгаа өгч, бүртгэл хөтөлж нэвтрүүлэх /Нийт байгууллага/
3. Нийслэлээс ирсэн проектрийг олон нийтэд хүртээмжтэй зөв цэгт байршуулах, сонгогдсон хороод бүрэн бүтэн, аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах
4. Иргэдэд гал, цахилгааны аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээлэл хүргэх, ус, цахилгаанаа хэмнэх талаар уриалга гаргах /Онцгой байдлын хэлтэс, УБЦТС Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, /
5. 0-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг гэрээс нь цахимаар ажиллуулах хэрэгжилтийг хангах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих /Нийт байгууллага/
6. Аж ахуйн нэгж байгууллагуудад QR код байршуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, иргэдийн халуун хэмжиж үйлчлэх үйлчилгээ болон хязгаарлалтад ороогүй байгууллагуудын үйл ажиллагаанд тогтмол хяналт шалгалт хийх /Нийт байгууллага/
Үүрэг даалгаврын биелэлтийг 12 сарын 16-ны өдөр 13 цагаас өмнө ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяад /odontuya@nad.ub.gov.mn/ мэйлээр ирүүлнэ үү.
Утас: 91989008