Налайх дүүрэг

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХГҮЙ 15 ЧИГЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА

Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.

Ингэхдээ дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Үүнд,

-Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Улсын онц чухал болон стратегийн ач холблогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

-Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

-Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа

-Эрүүл мэндийн байгууллага, эм , эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

-Банкны үйл ажиллагаа

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

-Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

-Оршуулгын үйл ажиллагаа

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв

-Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.

Хуваалцах: