Налайх дүүрэг

12 сарын 21-ний цахим хурлаас өгсөн үүрэг даалгавар

1. Коронавируст /Ковид-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах./Нийт байгууллагууд/

2. Ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажиллуулж, 70 хувийг цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалга гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. /Нийт байгууллагууд/

3. Ажилтан, албан хаагчид цахимаар ажиллах түр дүрэм журам, зааврыг боловсруулан мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 

4. Нийтийн тээврийн үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжилт болон нөхцөл байдал ямар байгаа хяналт тавьж ажиллах /ХҮҮХ/

5. Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгаалалтын дэглэм, түр дүрэм журам, тусгай шаардлага зэргийг сайтар мөрдүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодын ашиглалтад тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

6. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан ард иргэдийг зохистой хэрэглээнд уриалж, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Налайх Дулааны Станц ТӨХК-с дулаан, цахилгааны хэрэглээнд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд /

7. Төсөвт болон өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, норм нормативыг мөрдөх, байгууллагынхаа гадна, дотор талбайд эрсдэлгүй, орчныг бүрдүүлж ажиллах. /Төсөвт, өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд/

8. Байгууллагууд дотоодоо халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, мөрдөх, иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, дотор, гадна орчинд цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллах. /Нийт байгууллагууд/

9. Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллах. /ЗДТГ, Хороод, Нийт байгууллагууд/

10. Нийслэл Улаанбаатар хотоос дүүрэгт орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналтаа тавих, явуулын эргүүл жиүүрийн хяналтыг сайжруулах /Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/

11. Амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавих /ХҮҮХ, 6 хороо, Цагдаагийн хэлтэс/

12. Өдрийн цагаар хүн ам олноор төвлөрч ууланд гулгах, агаарлаж байгаа тул хороодын ажлын албанаас байнгын эргүүл тойруул хийж, иргэдэд мэдээлэл сурталчилгаа өгөх, хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх талаар сурталчилгаа хийх /Хороод/

13. Байгууллагын дарга нар хоногийн 24 цагт утсаа ямагт нээлттэй байлгах, шаардлагатай үед бэлэн байдлыг хангасан байх, нийт байгууллагын дарга нар бэлтгэл бэлэн байдалд аранзны үзлэг шалгалт хийх /ЗДТГ, ОБХ/

14. Аялал жуулчлалын бүсийн аж ахуйн нэгж байгууллагуудын татвар хураамжийг бүрдүүлэх талаар төлөвлөгөө гаргаж, арга хэмжээ авч ажиллах /Татварын хэлтэс/

15. ЗДТГ-аас үйлчилгээний газруудад тусгаарлах байр бэлтгэх, бэлэн байх талаар албан бичиг явуулах /ЗДТГ, ХҮҮХ/

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 12 сарын 23-ны өдөр 13 цагаас өмнө ЗДТГ-ын мэргэжилтэн  Г.Одонтуяад /odontuya@nad.ub.gov.mn/ мэйлээр ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

 

Хуваалцах: