Дүүргийн удирдлагуудын цахим шуурхай зөвлөгөөн өнөөдөр 14 цагт хуралдаж, Засаг даргын зүгээс нийт байгууллагын удирдлагуудыг утсаа ямагт нээлттэй байлгах, байнгын бэлэн байдалд байхыг үүрэг болголоо.
Мөн дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн учраас Мэргэжлийн байгууллагуудаас гадна нийт байгууллагуудыг халдвар хамгааллын өндөр дэглэм баримтлах, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг санууллаа. Мөн иргэний хувийн мэдээллийг хүндэтгэн, батлагдаагүй эх сурвалжийн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээхгүй байхад анхаарч ажиллахыг санууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар нийт байгууллагын удирдлагуудад бэлтгэл, бэлэн байдал, аранз, цүнхний үзлэг хийхийг үүрэг болгосны дагуу ЗДТГ-аас Онцгой байдлын хэлтэстэй хамтран гэнэтийн үзлэг зохион байгууллаа.
Дашрамд дурдахад иргэд та бүхнийг айж сандрахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.