Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний 4 газрыг хамруулан хяналт шалгалт хийхэд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгээгүй 1, коронавирусын шинжилгээнд хамрагдаагүй 2 зөрчил илэрч арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч НМХГ-ын даргын 02-01/4866 дугаар албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Мөн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан түргэн хоолны 2 газрыг хаалгаж, сошиал орчинд холбогдох зар тавихгүй байх, pizza chicken-ийн захиалга авахгүй байх, иргэдэд зохих зөвшөөрөлгүй хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхгүй талаар үүрэг өгч ажиллалаа.

 

Хуваалцах: