Налайх дүүрэг

12 сарын 23-ны цахим хурлаас өгсөн үүрэг даалгавар

-Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын тогтоол, нийслэл, дүүргийн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

-Дүүрэгт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хэвийн үйл ажиллагааг хангах, ус, цахилгаан, бохирын асуудлыг шийдвэрлэж байх /УБЦТС Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

-Шинэ жилийн баярыг ямар нэг хэлбэрээр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг нийт байгууллага хангаж ажиллах

-Байгууллагууд төрийн сангийн гүйлгээг бүрэн хийж дуусгах, өр авлагагүй гарах асуудалд онцгойлон анхаарах /нийт байгууллага/

-Гэр хорооллын айл өрхийн усны үнэ төлбөрийг тэглэсэн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх /Чандмань Налайх ОНӨААТҮГ/

-Байгууллагууд шинэ жилийн мэндчилгээг цахим хэлбэрээр зохион байгуулж хүргэх /нийт байгууллага/

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон спиртын агууламжтай бүтээгдэхүүний дамын худалдаалалтад өндөр хяналт тавих, хүргэлтийн үйлчилгээнүүдэд хяналт хийх, бүрэн зогсоох /Мэргэжлийн хяналтын хэлтэс/

-Авто замын хаалтуудад гал, ус, хогны машин зорчих нөхцөлийг бүрдүүлэх /Замын цагдаагийн тасаг/

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 12 сарын 23-ны өдөр 13 цагаас өмнө ЗДТГ-ын мэргэжилтэн  Г.Одонтуяад odontuya@nad.ub.gov.mn  мэйлээр ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

 

Хуваалцах: