Налайх дүүрэг

01 сарын 04-ний цахим шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04ИЙ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

 Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл танилцуулга бэлтгэж Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /ТЗУХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2021 оныг ямар зорилтод жил болгох талаар санал боловсруулж танилцуулах. / Засаг даргын Тамгын газар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөл бэлтгэж боловсруулах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

  2021 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Үүнд: - Эрх шилжүүлэх - Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй болгох, сурталчлах.  /СТСХ, Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг дүүргийн өмчид бүртгэж авах, ашиглалт хамгаалалтыг сайжруулж ажиллах. 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2021 онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэлийг сайтар хангах. /Газар зохион байгуулалтын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: /КОВИД-19/-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээг бүх түвшинд чангатгах. /Нийт байгууллагууд/

 ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, ухуулах хуудас зэргийг бэлтгэн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, нийтийн тээвэр болон олон нийтийн үйлчилгээний газраар зорчих иргэдэд түгээж, байрлуулан, зарлан мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэх. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хүнсний зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт иргэд хоорондын зай барьж зорчих /1.5-2 метр/ тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөж үйлчлүүлэхийг шаардаж, заавар, зөвлөмжөөр хангах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гудамж талбай, нийтийн орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг тогтмол халдваргүйжүүлэх, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийт байгууллагууд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэл, дүүргийн Удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:

Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогонд бэлтгэх, бүртгэлжүүлэх, бэлтгэл ажлыг хангаж ажиллах /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 15:

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх хүсэлтэй айл өрхүүдийн зуух яндангийн бүрэн бүтэн байдал, яндан хөөлөх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, үзлэг шалгалт хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, зааварчилгаа мэдээллийг түгээх /ХҮҮХ, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

 

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

Хуваалцах: