Налайх дүүрэг

БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАР 5000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ЕБС-иудын биеийн тамирын багш нар дүүргийн Онцгой комисст 5000 ширхэг амны хаалт хандивлалаа.

Биеийн тамирын багш нар маань цар тахалтай тэмцэж үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийлэн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон өнөөдрийн Шуурхай штабын бүрэлдэхүүнд 5000 ширхэг амны хаалтаа хүлээлгэн өглөө.

Хүнд цаг үед дэмжлэг үзүүлсэн биеийн тамирын багш нартаа талархал илэрхийлье.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Хуваалцах: