Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2020 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Шинэ оны босгон дээр дүүрэгтээ ажил үйлсээрээ манлайлсан 11 салбарын шилдгүүдээ уламжлал ёсоор шалгарууллаа.

Өнөөдөр салбарын шилдгүүдэд шагналыг дүүргийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

1. ТӨРИЙН АЛБАНЫ ШИЛДЭГ АЛБАН ХААГЧААР-Үржингийн ГАНТУЯА /Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч/

2. САНХҮҮ, БАНК, ТАТВАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАНААР- Очирын

ЗОЛЗАЯА /Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч/

3. ХУУЛЬ САХИУЛАХ, ГАМШИГ ОСЛООС ХАМГААЛАХ САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАНААР- Батбаатарын

УЯНГА /Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн/

4. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАНААР- Дашзэвэгийн ОЮУНЧИМЭГ /Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборант/

5. БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАНААР- Энхтуяагийн ОРГИЛ /Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш/

6. БОЛОВСРОЛЫН САЛБАР /ЕБС/-ЫН ШИЛДЭГ АЖИЛТАНААР- Цогтсайханы ОЮУНСАЙХАН /Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн захирал/

7. БОЛОВСРОЛЫН САЛБАР /СӨБ/-ЫН ШИЛДЭГ АЖИЛТАНААР- Сайчаагийн ТУЯА-ЭРДЭНЭ /Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн аргазүйч/

8. ТОХИЖИЛТ, ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, УС СУВАГ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЖИЛТАНААР- Нядаагийн СЭЛЭНГЭ

/Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын лаборант/

9. ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭНЭЭР- Сүхбаатарын БАТБАЯР /Налайх дүүргийн Хаан банкны тооцооны төвийн харилцааны менежер/

10. “ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-ААР- Пүрэвцогтын

ЭНХБАЯР /Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа/

11. “ШИЛДЭГ ОЮУТАН”-ААР- Ариунаагийн ШИНЭХҮҮ /МСҮТ-ийн Хүнд машин механизмын операторын 20А ангийн оюутан/ нар тус тус шалгарлаа.

Өнгөрч буй 2020 ондоо амжилт бүтээлээрээ манлайлсан дүүргийн оны шилдгүүддээ баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

 

 

Хуваалцах: