2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх он дамжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах.
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
2021 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Үүнд: - Эрх шилжүүлэх - Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй болгох, сурталчлах. /СТСХ, Худалдан авах ажиллагааны алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан хог хаягдлын төлбөр хураамж, санхүүгийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Татварын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 2021 онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэлийг сайтар хангах. /Газар зохион байгуулалтын алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Халтиргаа гулгаанаас сэргийлж аж ахуй нэгж, байгууллага орчныхоо 50м хүртлэх цас мөс, хог хаягдлыг цэвэрлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Гудамж замд тээврийн хэрэгслийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, журмыг сайтар мөрдүүлж, хяналт тавьж ажиллах. /Замын цагдаагийн алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг заалт тус бүрээр хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:Төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, иргэдийн хөдөлгөөнийг хянах бүртгэлийг сайтар хөтөлж, коронавируст /Ковид-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлэн байлгаж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд иргэд, гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн, зуслан болон ууланд гарах хөдөлгөөн нэмэгдэх тул хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж, орчны халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, автобусны эцсийн буудлуудад ариутгал халдваргүйжилт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:
АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах; /Нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:
АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 10-ны дотор өгч дуусгах. /Нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 15:
АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн өмчит, төсөвт байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг өмнөх онуудаас онцлог цахим системийг ашиглан, байгууллагуудын ирүүлсэн тайлангийн хүрээнд зохион байгуулах тул бэлтгэлийг сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 16:
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын хөгжлийн асуудал болон сурагчдын хоцрогдолыг арилгах талаар санал, төлөвлөгөө боловсруулж танилцуулах. /Засаг даргын орлогч Н.Мандуул, Боловсролын хэлтэс/
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008