Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Налайх дүүргийн Онцгой комисст 20 сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа.
Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Далангурван тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар, Шуурхай штабын ахлагч Х.Анхбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, ОБХ-ийн орлогч Ж.Энхтөр нар хүлээн авч уулзан, дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Тус нийгэмлэг нь гишүүн компаниуд болон тэдгээрийн ажилчид, сайн дурын иргэдийн оролцооны үндсэн дээр хандивын аян өрнүүлж 150 сая төгрөгийн мөнгөн хандив хуримтлуулж, үүгээрээ эрүүл мэндийн стандарт шаардлагад нийцсэн эмнэлгийн хэрэгслүүд болон N95 маск, энгийн нэг удаагийн амны хаалт, мэс заслын халат, бээлий, малгай зэргийг Эрүүл мэндийн яам болон Налайх дүүргийн Онцгой комисст ийнхүү хуваарилан хандивласан байна.
Налайх дүүргийн Онцгой комисст:
Энгийн нэг удаагийн маск-32 мянган ширхэг
Мэс заслын хувцас-1000 ширхэг
N95 маск-3000 ширхэг
Эмнэлгийн нэг удаагийн малгай-5000 ширхэг
Эмчийн хамгаалалтын халат-1000 ширхэгийг тус тус хандивлалаа.