Дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн Багануур дүүрэг, Сүхбаатар аймаг, Хэнтий аймаг, Дорнод аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын халдварыг орон нутгуудад тархахгүй байлгах зорилгоор зүүн бүсийн аймаг, дүүргүүдрүү явж байгаа ард, иргэдийг хэрхэн шалган нэвтрүүлэх товчоогоор хөдөлгөөн үйлдүүлэх эсэхийг хэлэлцлээ.
Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу ард, иргэд ковид-19 вирусийн PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
Мөн зүүн бүсийн хэмжээнд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох чиглэлд хамтран ажиллаж, хамтарсан журам гаргаж, мөрдүүлэх шийдвэр гаргалаа.