Налайх дүүрэг

ЗӨВЛӨМЖ

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч байна.

Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдралын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай. Үүнд:

#Аж_ахуйн_нэгж_байгууллагад:

- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

- Амны хаалттай хүнд үйлчлэх

- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах

- 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх

- Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх

- 1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх

- Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах

- Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх

- Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах

- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

- Хурал, уулзалтыг цахимаар хийх

- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх

- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

- Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах

- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх

- 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

#Ажилчин_албан_хаагчдад:

- Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх

- Гараа сайтар савандаж угаах

- Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх

- Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх

- Алсын зайнаас мэндчилэх

- Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах

- Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

- Бээлий өмсөх

- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах

- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх

- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

- Шүлсээ ил задгай хаяхгүй байх.

Хуваалцах: