Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдлаа.
Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар: “Өнөөдрөөс бэлэн байдлын зэрэг буурч байгаа хэдий ч хаа хаанаа хариуцлагаа илүү өндөржүүлэх шаардлагатай байна. Үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгжүүдийн халдвар хамгааллын үйл ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавих, qr кодын нэвтрэх бүртгэлийг хэвшүүлэх, ажилтан албан хаагчдынхаа ажлын сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд хяналт тавих хэрэгтэй” гэв.
Өнөөдөр дүүргийн Засаг даргын захирамж гарна.