Налайх дүүрэг

ХОЁР ЦЭГТ ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

Налайх дүүргийн шинжилгээ авах түргэвчилсэн оношилгооны цэг нь хуучин амбулаторийн байр болон 119 дүгээр сургуулийн хичээлийн байранд тус тус авч байна. Иргэд та бүхэн өөрт ойр байрлах цэгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу.

Шинжилгээ авах эмнэлгийн албан хаагчид аль болох шуурхай үйлчилж байгаа боловч өнөөдрөөс зэрэглэл буурч олон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа эхэлж байгаа учраас ачаалал өндөр байгааг харгалзан үзэж, тэвчээртэй хүлээцтэй байж, хүн хоорондын зайгаа чандлан барьж үйлчлүүлэхийг уриалж байна.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

Хуваалцах: