2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөж ажиллах./Нийт байгууллагууд удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
2021 оны татварын орлогын 01 дүгээр улирлын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй, цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулсан дүн шинжилгээ хийж, дүнг танилцуулах. / Татварын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээллээр сайтар хангах, хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт шалгалтыг бүх шатандаа эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Үйл ажиллагааг нь үе шаттайгаар нээгдэх аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгаалалын дэглэмийг мөрдөх, хэрэгжилтийг хангуулахад хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанд халдвар хамгаалалын дэглэм, ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх, түүнд хяналт тавьж ажиллах. /Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Коронавируст болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зохион байгуулах. /ЗАА, ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
Газар хөдлөлтийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Нийтийн эзэмшлийн гудамж, автозам талбайн халтиргаа гулгааг тухай бүр цэвэрлэж арилгах, хэвлэл мэдээлэлтэй хамтран хийж буй ажлаа тогтмол олон нийтэд мэдээлж ажиллах. /Нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөнтэй холбогдуулан хэргийг өмнөх оны мөн үеттэй болон цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулсан дүн шинжилгээ хийж, дүнг танилцуулах. /Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
Архидан согтууралтаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчил нэмэгдэж байгаа тул чиг үүргийн байгууллагууд хамтын уялдаа холбоогоо сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн баримтлах журам боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллах, аян өрнүүлэх /ТЗУХ, ХҮҮХ, Цагдаагийн хэлтэс, нийт байгууллагын удирдлагууд/
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008