Өнөөдөр дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2020 онд малжуулах хөтөлбөрт хамрагдсан 10 малчин иргэнд малын тэжээл олголоо.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр малчин иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Энэ өвлийн хувьд харьцангуй хүйтэн, цас ихтэй учраас хөтөлбөрийн хүрээнд олгож буй малын тэжээл нь маш их нэмэр болно гэдгийг малчид хэлж байв.