Налайх дүүрэг

2021 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

Дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 2021 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Налайх дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бүтэцийн дагуу:

Нэгдүгээрт: “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого,

Хоёрдугаарт: Хүний хөгжлийн бодлого,

Гуравдугаарт: Эдийн засгийн бодлого,

Дөрөвдүгээрт: Засаглалын бодлого,

Тавдугаарт: Ногоон хөгжлийн бодлого,

Зургаадугаарт: Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлгийн хүрээнд 2021 онд хэрэгжүүлэх ажлаа нэг бүрчлэн хэлэлцэн, ийнхүү баталлаа.

Мөн 2021 оныг "ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХАРИУЦЛАГЫН ЖИЛ" зорилтот жил болгон зарлахаар шийдвэрлэлээ.

 

 

Хуваалцах: