Налайх дүүрэг

ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор дүүрэг бүрт түргэвчилсэн оношилгооны төвүүд ажиллаж байна. Налайх дүүргийн хувьд 2 цэгээр түргэвчилсэн оношлуурын шинжилгээг зохион байгуулан авч байна.

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 119 дүгээр сургуульд байрлаж байсан ТОТ-ийг Эмнэлгийн лабороторийн 1 давхарт шилжүүлэн ажиллуулахаар боллоо.

Ингэснээр Налайх дүүргийн хэмжээнд 2 цэгээр шинжилгээ авах юм.

1 дүгээр цэг нь хуучин амбулаторийн байранд 09-18 цагийн хооронд ажиллах бол, 2 дугаар ТОТ нь лабораторийн 1 давхарт 12-оос 18 цагийн хооронд ажиллана.

Иймд иргэд та бүхнийг цаг авч түргэвчилсэн оношилгооны төвүүдээр үйлчлүүлэхийг уриалж байна.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭД WWW.ERUUL.GEREGE.MN САЙТААС УРЬДЧИЛАН ЦАГ АВЧ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ!!!

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

No photo description available.

 

Хуваалцах: