Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 01 сарын 2-ний өдөр Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн Ахмадын хорооны даргаар 7 дугаар хорооны иргэн, хурандаа Д.Отгонпүрэв томилогдон ажлаа авсан байна.
Дүүргийн удирдлагуудын зүгээс Ахмадын хорооны дарга Д.Отгонпүрэвтэй санал солилцон ахмадуудынхаа амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх аятай тухтай орчин бүрдүүлэх талаар санал солилцлоо.
Соёлын ордны хоёр давхрын урд хэсгийн талбайг алдар гавьяат ахмадуудынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, чөлөөт цагаа аятай тухтай өнгөрүүлэх орчин нөхцөл бий болгох үүднээс "Алдрын танхим" байгуулж ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.