Налайх дүүрэг

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар УБЦТС ХК-ийн Налайх Хэрэглэгчид үйлчлэх төвийн дарга н.Батсуурьтай уулзаж Засгийн газрын шийдвэрийн дагуу айл өрхийн цахилгааны үнийг хөнгөлсөн үед эрчим хүчний хэрэглээ хэр өссөн, айл өрхийн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл, өрх, зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан дүүргийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн энэхүү хөнгөлөлтөд хамрагдалтын явц, цахилгааны төлбөртэй холбоотой санал, гомдол, өргөдлийн шийдвэрлэлтийн талаар судалгаа, мэдээлэл авч шийдвэрлэн ажилласан байна.

Засгийн газрын 211 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын түр журмын дагуу хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийн тооцоолол хийгдэж байгаа аж.

Дашрамд мэдээлэхэд цахилгаан эрчим хүчний асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70233556, 77877004 дугаараас болон Налайх хэрэглэгчид үйлчлэх төвийн фэйсбүүк хуудсанд хандан авч болно.

Хуваалцах: