Налайх дүүрэг

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ТЭРЭЛЖИЙН ЧИГЛЭЛИЙГ ЗОРИГСОД ИХ БАЙНА

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос Налайх Тэрэлжийг зорьж, найз нөхөд, гэр бүлээрээ салхинд гарч голын мөсөн дээгүүр гулгах, ууланд гарах иргэд нэмэгдэж байна.

Халдварын эрсдэл төдийлөн буураагүй байгааг онцгойлон анхаарч иргэд та бүхнийг салхинд гарахдаа хүн хоорондын зай барих, олуулаа бөөгнөрөхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулж байна.

Мөн Гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байгааг анхааруулж байна. Иймд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Хуваалцах: