2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд байгууллагууд албан хаагчдаа үе шаттайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах.
/НХХ, ЭМТ, Нийт байгууллагууд удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөж, хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар, ӨЭМТ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Орон сууцны хорооллуудын орц, шат, шатны бариул, лифт болон бусад цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай техник хэрэгсэлийн судалгааг гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Архидалттай үүдэлтэй хэрэг зөрчил нэмэгдэж байгаа учраас хороод, олон нийтийн цагдаа, ГБХЗХХ зэрэг байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хяналт тавих, Цэргийн штабаас гудамж талбайд эргүүл хяналтын тоог нэмэгдүүлэх чиглэлээр судалж танилцуулах
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс аялал жуулчлалын чиглэлийн агентлаг, дээд байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, аялал жуулчлалын бүсүүдээр хамтарсан аян өрнүүлэх, хяналт тавих, ажлын уялдаа холбоогоо сайжруулахад анхаарах
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Хэвлэл, мэдээллийн байгууллагаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын чиглэлээр мэдээлэл сурталчилгаа сайн хүргэх /ТЗУХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын цэвэрлэгээ үйлчилгээнд онцгойлон анхаарах, шуурхай штабаас тогтмол хяналт тавих
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
Иргэдийн бөөгнөрлийг саармагжуулах чиглэлээр төлөвлөгөө, зураглал гаргаж танилцуулах /Шуурхай штаб- Х.Анхбаяр/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:
Байгууллагууд орчны 50м газрын цас цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгаж ажиллах
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008