Ойрын өдрүүдэд ПСР шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн цуваа ихсэж, ачаалал ихсэж байна. Хэдийгээр бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс олон зохион байгуулалтыг хийж, урьдчилан цаг авч ирэх, шинжилгээний төвийг нэмэгдүүлэх, цаггүй иргэдийг буцаах, цагдаагийн албан хаагчид зохицуулалт хийж байгаа ч ачаалал буурахгүй байна.
Шалтгааныг тодруулбал, цаг авсан иргэд цагтаа ирэхгүй хоцрох эсвэл түрүүлж ирж дараалал үүсгэснээр хүмүүсийг бухимдуулах, түүнчлэн дүүргийн харьяаллын бус иргэд бусад дүүрэг болоод хөдөө орон нутгийн иргэд түрүүлж цахимаар цаг авч ирэх нь ихэссэн эсвэл шууд очоод шинжилгээ өгчихнө гэсэн бодолтой иргэд их ирж байгаагаас Налайх дүүргийн иргэд шинжилгээ өгч чадахгүй нөхцөл байдал үүсэж, түргэвчилсэн оношлогооны төвийн ачааллыг нэмэгдүүлж байгаа нь ажиглагдаж байна.
Иймд өнөөдрөөс эхлэн дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд: 1. Налайх дүүргийн харьяаллын бус иргэдээс шинжилгээг авахгүй байх
2. Албан байгууллагын албан хаагчдыг нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулахгүй байх
3. Зөвхөн Налайх дүүргийн харьяатай иргэдийг шинжилгээнд хамруулах бөгөөд иргэд нотлох баримт, цахим үнэмлэхтэй хүрэлцэн ирснээр шинжилгээнд хамрагдах боломжтой болох юм.
Тиймээс түр хугацаагаар цаг авах үйлчилгээг зогсоож байгаа тул иргэд та бүхэн
1. Хуучин амбулаторийн зүүн хаалгаар ордог шинжилгээний төвөөр /ТОТ-1/ 09.00-18.00 цагийн хооронд
2. Лабораторийн 1 давхарт байрлах шинжилгээний төвөөр /ТОТ-2/ 12.00-18.00 цагийн хооронд тус тус үйлчлүүлнэ үү!