Нийслэл, дүүргийн Онцгой комиссоос короновирусын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгалыг орон сууцны орц, шатны бариул, хаалга, хогны бункер, чип зэрэгт хийх чиглэл өгсний дагуу СӨХ-д харьяалалтай 50 байрны 125 орцонд ариутгал хийж, агаар сэлгэлтийг сайжруулах зорилгоор 300 ширхэг агааржуулалтын хоолой сэтгэлээ. СӨХ-д харьяалалгүй орон сууцны хувьд хороодын Засаг даргын ажлын алба, "Нандин өргөө" ХХК-тай хамтран 45 байрны 104 орцыг ариутгасан. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, өвчнөөс урьдчилан сэргийлнэ үү.