Монгол Улсын ЗГХЭГ-аас өнөөдөр яамд болон зарим агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Бодлого төлөвлөлт, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчдийг хамруулан цахим сургалт зохион байгууллаа. Тус сургалтад дүүргийн холбогдох албаны хүмүүс мөн оролцлоо.
Сургалтаар Засгийн газрын 2020 оны 206, 216, 217, 218 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан журмууд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 100 дугаар тогтоолоор баталсан аргачлал, загварыг танилцуулав.
Тодруулвал,
- байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хэрхэн хангах,
- бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зүйлс,
- байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам,
- төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг хэрхэн үнэлэх зэрэг асуудлуудын талаар мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг явуулсан юм.