2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллах. /СТСХ, ЗАА, Худалдан авах ажиллагааны алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, үйлчилгээнд тавих тусгай шаардлагыг нарийвчлан тодорхой болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа болон бэлэн мөнгөөр үйлчилсэн эсэхэд хяналт шалгалт хийж дүнг танилцуулах. /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний /аян, уралдаан/ зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, ХҮҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дын коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээнд нь тогтмол хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд халтирч унаад гэмтсэн иргэдийн бүртгэл, судалгааг байршлын хамт гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ саналыг танилцуулах. /Захирагчийн ажлын алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ энэ долоо хоногт багтаан дуусгах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулах . /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
Нэг байгууллага 10 аж ахуйн нэгж, обьектийн QR хөтлөлтөд хуваарийн дагуу хяналт тавьж ажиллана. Хуваарийг албан бичгээр хүргүүлэх тул хэрэгжилтийг чанартай үр дүнтэй зохион байгуулж ажиллах /Нийт байгууллага /
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Өнөөдрөөс ЕБС-ийн сурагчдын цахим хичээл телевизээр гарч эхэлсэн. ТВ хичээлийн үр дүнд хяналтаа сайн тавих, багш нар эцэг эхчүүдтэй эргэх холбоотой ажиллах /Боловсролын хэлтэс, Сургууль цэцэрлэгийн удирдлагууд/
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008