Налайх дүүрэгт ковид-19 коронавирусын 2 тохиолдол гарч батлагдсан гэдгийг 2021.02.02-ны 13.11 минутад авч дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдан, тандалтын баг гарган халдвар тандалт хийгээд шинжилгээ бүрдүүлэн 16.30 минут гэхэд 2 батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан гэрийнхнийг БЗД-д буудалд тусгаарлалаа. Одоогийн байдлаар НЭМТ-ийн 4 тандалтын баг ажиллаж ойрын 7, дам 63, ойролцоо 4 гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна. Мөн үйлчлүүлсэн газар нь тодорхой гарсан тул одоогоор 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоогоод цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчдын хяналтанд авч, шинжилгээ гартал хорионд байлгах юм. Эдгээр 2 тохиолдол нь хоёулаа Налайх дүүрэгт амьдардаггүй, Харьяалал бус хүмүүс байна. Бүх маршрут тодорхой гарсан ба ихэнх маршрут СХД-ийн нутаг дэвсгэр, SUNDAY плаза, TBD андууд, бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр явсан маршрут гарч байна.
Харин нэг иргэн нь 2021.02.01-ны өдөр 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан тул энэ маршрутад цагдаагийн байгууллага хяналт судалгаа хийж байгаа. Иймд энэ цаг хугацаанд автобусаар хотруу явсан иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгч өөрийгөө хянаарай.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.