Нийслэлийн Онцгой комисс цахимаар хуралдлаа. . Дүүрэгт 02 сарын 02-ны өдөр батлагдсан хоёр тохиолдлын хавьтлуудыг олж тогтоох, хэсэгчилсэн тусгаарлалт хийх, шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг хийж хэрэгжүүлж буй ажлын чиглэлээр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл хүргэлээ.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоон шинжилгээнд хамруулсан бөгөөд эхнээсээ “сөрөг” буюу халдваргүй хариу гарч байна.
Дүүргийн иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж өөрийгөө болон гэр бүлээ халдварт цар тахлаас хамгаалж хариуцлагатай байхыг уриалж байна.