Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номинтой уулзаж санал солилцлоо.
Энэ үеэр дүүрэгтээ соёлын бодлогын хүрээнд ямар чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар зөвлөлдлөө.
Налайх дүүргийн 5 дугаар хороон дахь Тоньюкын хөшөөний аялал жуулчлалын цогц байгууламжийг байгуулахад Соёлын яамны сайд Ч.Номин дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Нийт гадаад, дотоодын аялал жуулчдад Монгол Улсын соёлыг түгээх зорилгоор Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Тоньюкын цогцолбор хөшөө нийт Налайх дүүргийн аялал жуулчлалын баазыг нэгтгэн Майдар хот-Горхи Тэрэлж-Чонжин болдог-Тоньюкын хөшөө гэсэн аялал жуулчлалын коридор үүсгэх чиглэлээр ярилцан, газар нутгийн байршил, тогтолцоог танилцуулав.