Налайх дүүрэг

УС ТҮГЭЭХ УХААЛАГ ХУДАГ БАРЬЖ БАЙГУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Япон Улсын Элчин Сайдын Яамны "Өвсний үндэс- Хүний Аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар энэ онд дүүрэгт зургаан Ухаалаг ус түгээх байр барих гэрээг үзэглэлээ.

Гэрээ байгуулахад Япон Улсын Элчин Сайд Кобаяаши Хироюки, Элчин сайдын зөвлөх, Хүний аюулгүй байдлыг хангах төслийн мэргэжилтэн Г.Цогтсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч. Раднаабазар, Чандмань Налайх ОНӨААТҮГ-н химич Н.Сэлэнгэ нар оролцлоо.

Өнгөрсөн онд Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулж байсан бол энэ онд ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах болсонд талархаж байгаагаа дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уламжиллаа.

Худгийн барилга шинээр барих төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын иргэдийн ундны усан хангамжийн чанар сайжирч хүртээмж нэмэгдэх юм.

Уг төслийн үр шимийг 6 худгаар үйлчлүүлж буй 7700 хэрэглэгч хүртэхээс гадна 5 хорооны 24050 хэрэглэгч шууд бусаар хүртэх боломжтой юм.

Хуваалцах: