Налайх дүүрэг

МАЛЧИДДАА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС ОЛГОЛОО

Коронавируст “Ковид-19” цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед малчдын өвөлжилт хүндэрч, өөрсдийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн малын өвс тэжээлийн нөөц дуусаж, өвс шаардлагатай байгаа тухай иргэдээс хүсэлт ирсэн. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрч буй цаг үед малчин иргэдээ дэмжих зорилгоор дүүргийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвсийг зах зээлийн үнээс хөнгөлөлттэй үнээр буюу 1 боодол өвсийг 10,000 төгрөгөөр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 8 хорооны нийт 48 малчин өрхөд 1000 гаруй боодол өвсийг олгох ажлыг зохион байгууллаа.

 

Хуваалцах: