Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар өнөөдөр 5 дугаар хорооны Элстэйд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцаж, 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчидтайгаа уулзлаа.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 дугаар 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай УОК-ын шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө, орон нутагт зорчих хүсэлтэй иргэд орон нутгийн зөвшөөрөл аваагүй хэрнээ постонд ирж хүндрэл учруулж байгааг албан хаагчид танилцуулж байсан юм.
Тус постод өнөөдрийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын 7 албан хаагчийн бүоэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт хязгаарлалт хийж үүрэг гүйцэтгэж байна.
Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хүсэлтэй иргэд ПСР шинжилгээний бичигтэй байхаас гадна тухайн орон нутгаасаа заавал зөвшөөрөл авсан байхыг анхааруулж байна.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.