Налайх дүүрэг

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ БҮРЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 02 сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоож өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар болсон.

Энэ ажилд мэргэжлийн байгууллагуудад хүч нэмэгдүүлэн төрийн албан хаагчдыг зохион байгуулалтын үйл ажиллагаанд татан оролцуулах юм.

Тиймээс өнөөдөр буюу 02 сарын 08-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн төвөөс явуулын 7, суурин 1, нийт 8 шинжилгээний баг ажиллаж, дүүргийн хэмжээний төрийн байгууллагын 2300 гаруй ажилтан, албан хаагчдыг нэг бүрчлэн ПСР шинжилгээнд хамруулах ажлыг хуваарь гарган зохион байгуулж байна.

02 сарын 11-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчид шинжилгээ авах үед эргүүл хяналтаар ажиллах, бүртгэл хөтлөх зэргээр дайчлагдан ажиллах юм.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

 

Хуваалцах: